ГОВЬСҮМБЭР, ЗАМЫН-ҮҮД, БОР-ӨНДӨР ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХААЛАА

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим чиглэлд орон нутгийн замыг хаагаад байна. 

Тодруулбал, зүүн урд чиглэлд хүчтэй салхитай, зорчих хэсэг хальтиргаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоожээ. Тиймээс иргэд, жолооч, тээвэрчид замын нөхцөл сайжиртал тус чиглэл дэх орон нутаг руу зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байгаа юм.
 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу