МОТОЦИКЛИЙН ЖОЛООЧ НАРТ ГЭРЭЛ ОЙЛГОГЧТОЙ “ХАНТААЗ” ХЭРЭГЛЭХИЙГ УРИАЛЛАА

Мотоцикльтой холбоотой осол, гэмтлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулж буй "Мотоцикл-2019" арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас шинэ санал, санаачлагыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тодруулбал Замын цагдаагийн тасгаас аймгийн Мөрөн сумын төвд мотоциклтой тогтмол замын хөдөлгөөнд оролцдог жолооч нарт гэрэл ойлгох шинж чанар бүхий “Хантааз” хэрэглэж хэвшихийг уриалж, нийт 52 жолоочид хүлээлгэн өгч, зүүлгэж хөдөлгөөнд оролцууллаа.

Уг хантааз нь ашиглахад хялбар, угааж цэвэрлэхэд амар, биеийн хөдөлгөөнд саадгүйгээс гадна өдөр, шөнийн цагт жолоочийн үзэгдэлтийг нэмэгдүүлэх, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу