У.ХҮРЭЛСҮХ ХЭНТИЙ АЙМГИЙН НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХЭЭР ШИЙДЖЭЭ

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт болох УИХ-ын  42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр зэхэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. 
 
Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймагт ажиллах явцдаа ийм шийдвэрт хүрсэн тухай мэдээлэл байна. Албаны эх сурвалжийн дурьдсанаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нөхөн сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажлаа хийгээд эхэлсэн, нэр дэвшинэ гэдэг мэдээлэл байна.
 
Хэнтийн нөхөн сонгууль нь ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлох сонгууль учраас улстөрийн намууд, парламентын гадна байгаа рейтинг өндөртэй улстөрчид бүгд л Хэнтийн нөхөн сонгуульд хүч үзэхээр бэлтгэлээ базааж байна.
 
АРДЧИЛАЛ.МН
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу