ЧУУЛГАНААР 2020 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар 18 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад Ашигт малтмалын тухай, Хэмжил зүйн тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Захиргааны ерөнхий хууль, Нотариатын тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Инновацийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төсөл багтжээ.

Мөн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Түүнчлэн “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай”, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын төсөл, Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай, Зарим байнгын хорооны даргыг сонгох талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, түүнээс сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” УИХ-ын ын гишүүн Т.Аюурсайханаас ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хандан тавьсан асуулгын хариуг сонсоно.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу