ЕРӨНХИЙ АУДИТОРООР Д.ЗАНДАНБАТЫГ ТОМИЛОХЫГ ДЭМЖЛЭЭ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,  Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, Засгийн газар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн төслүүд, Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийсэн аудитын тайлан, Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудал, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал зэргийг хэлэлцэхээр товлосон юм.

Хуралдааны эхэнд Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнг улираан томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Харин түүний дараа Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг байнгын хорооны гишүүдийн 92.3 хувийн саналаар дэмжлээ.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу