Өмнөговьчууд наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл дугуйгаар ажилдаа явна

2018 онд 6.9 км дугуйн зам болон явган хүний замыг Даланзадгад суманд барьж байгуулсан билээ. Дугуйн замын ашиглалтыг нэмэгдүүлэх, иргэдэд эрүүл амьдрах зөв дадал хэвшлийг бий болгох үүднээс аймгийн ЗДТГ, ЭМГ, БТСГ-аас хамтран "ЭКО ӨМНӨГОВЬ" төслийн хүрээнд “АВТОМАШИНААС ТАТГАЛЗЬЯ-АЖИЛДАА ДУГУЙГААР ЯВЬЯ” уриатай аяныг 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 8 дугаар сарын 1-ний өдрийг дуустал хугацаанд өрнүүлэхээр шийдвэрлэжээ.

Аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага бүр гаднаа дугуйн зогсоолтой болох, ажилдаа ирэх, буцахдаа автомашинаас татгалзан дугуй унаж буй албан хаагчдыг хөдөлмөрийн дотоод журмын дагуу урамшуулах заалт оруулан дэмжлэг үзүүлэх, амралтын өдрүүдэд байгууллага хамт олноороо дугуйн аялал зохион байгуулах зэрэг бие бялдраа чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулахыг уриалж байгаа тухайгаа хэвлэлийнхэнд танилцууллаа.

Аяны нээлт 4 сарын 27 ны бямба гаригт болох бөгөөд энэ үеэр дугуйн төрөл бүрийн уралдаан тэмцээн, унадаг дугуйн худалдаа зохион байгуулагдах юм. Өмнөговьчууд та бүхнийг эрүүл эко амьдралын төлөө энэхүү аянд идэвхтэй оролцохыг урьж байна.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу