ӨНӨӨДӨР ЗОРИГ АГСАНЫ ТӨРСӨН ӨДӨР

Өнөөдөр 2019 оны дөрөвдүгээр сарын 20.  Ардчиллын алтан хараацай С.Зориг агсан 57 жилийн өмнө энэ өдөр төрж байжээ.  Өнөөдөр ч түүний үхэл улс төрийн шоу болсон хэвээр. Учир нь түүний амь насыг хөнөөсөн гэх хэрэгтнүүдийг олж тогтоон шүүхээс Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял шийтгэл оноосон. Гэвч, Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг дэлгэн, гэмт хэрэгтнүүдийг эмнэлэгт хэвтүүлж, тэднээс уучлалт ч гуйсан.

Ийнхүү 21 жил МАН-ын улс төр болж буй С.Зориг гэж хэн бэ.

  1. 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийн хоёр дахь хүү болж төржээ.
  2. Нийслэлийн, гадаад хэлний 23 дугаар сургуулийг төгссөн.
  3. Москвагийн улсын их сургуулийн философийн ангийг төгссөн. Оюутан ахуйдаа хөл бөмбөг, регби их тоглодог байжээ.
  4. Түүний ээж  С.Доржпалам нь их эмч бөгөөд Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А.Симуковын охин. Тэрбээр "Сэрэлт" киноны эмчийг дүрээр монголчуудад хайрлагдаж үлдсэн юм.
  5.  1990 оны 6 сард болсон анхны чөлөөт ардчилсан сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдон, улмаар Улсын Бага Хурлын гишүүн болжээ. Мөн 1992, 1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож байсан.
  6. Түүнийг 1998 оны аравдугаар сарын 2-нд онц хэрцгийгээр хөнөөсөн.
  7. 2016 онд түүний амийг хөнөөсөн гэх хэрэгт Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт шүүхээс  24-25 жилийн ял оноосон юм.
  8. 2019 онд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг Ц.Нямдорж дэлгэж, тэднээс уучлалт гуйв
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу