“Galaxy Note 7”-г унтраахыг хэрэглэгчдээс хүсэв

СӨҮЛ. /Yonhap/. “Galaxy Note 7” ухаалаг гар утас шатаж дэлбэрсэн тухай мэдээллүүдийн мөрөөр мөрдөн шалгалт явуулж эхэлсэн учир энэ гар утсыг унтрааж, цаашид ашиглахгүй байхыг “Samsung” корпораци хэрэглэгчиддээ уриаллаа.

Мөн тус корпораци энэ гар утсыг дотоод болон гадаадын зах зээлд борлуулахыг бүрэн хориглохоо мэдэгдэв.

“Galaxy Note 7”-гийн батарей нь хэт халсны улмаас дэлбэрсэн тохиолдол цөөнгүй гарсан тул “Samsung” корпораци дэлхийн зах зээлээс 2.5 саяширхэг гар утсыг эргүүлэн татсан юм.Мөн хэдийн худалдан авсан хэрэглэгчдэд гар утсыг орлуулан “Samsung Electronics” корпорациас өгсөн “аюулгүй” шинэ гар утас дэлбэрч шатсан тохиолдол нэг бус удаа гараад байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан “Samsung” мэдэгдэл хийхдээ “хэрэглэгчдийн аюулгүй байдлыг бид хэзээд эн тэргүүнд тавьдаг. Тиймээс дэлхий дахинд байгаа түншүүдээсээ “Galaxy Note 7” гар утсыг борлуулахыг зогсоож, манай компани руу төхөөрөмжүүдийг буцаан илгээхийг хүсч байна. Мөрдөн шалтгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэжээ.

Мөн уг мэдэгдэлд “анх зээх зээлд гаргахад худалдаж авсан “Galaxy Note 7” болон солиулж авсан шинэ гар утасны аль алиныг нь ашиглахаа зогсоож, унтраахыг бид хүсч байна” гэсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу