МОНГОЛООС ШИНЭ ТӨРЛИЙН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН АРАГ ЯС ОЛДЖЭЭ

Монголын палеонтологич эрдэмтэд говиос үлэг гүрвэлийн урьд өмнө шинжлэх ухаанд мэдэгдээгүй төрөл зүйлийг илрүүлжээ. Гадрозаврын /Hadrosauridae/ төрөл зүйлд хамаарах уг үлэг гүрвэл 90 сая жилийн өмнө Монголын говьд амьдарч байжээ. Гадрозаврын төрлийн үлэг гүрвэлийн бүлгийг “Нугасан хошуут үлэг гүрвэлийн бүлэг” гэж нэрлэх нь ч байдаг бөгөөд бусад үлэг гүрвэлээс харьцангуй цөөн төрөл зүйл илэрсэн, бага судлагдсан байсан бол сүүлийн шилүүдэд олон шинэ зүйлүүд олдож байгаа аж.

Доктор Х.Цогтбаатарын өгүүлснээр Монголын говиос олдсон шинэ зүйл нь урьд өмнө нь илэрсэн “Hadrosauridae”-гаас анатомийн хувьд ялгаатай ч маш олон талаар төстэй болохыг эрдэмтэд тогтоосон байна. “Gobihadros mongoliensis” хэмээх нэр авсан уг гүрвэлийн араг яс бүтнээрээ хадгалагдаж үлдсэн толгой эрдэмтдэд байгаа бөгөөд хожуу цэрдийн галавын үе амьдарч байжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу