ӨНӨӨДӨР ИХ ЦЭВЭРЛЭГЭЭТЭЙ

Нийслэл даяар өнөөдөр  11.00 цагаас  бүх нийтийн их цэвэрлэгээ эхэлнэ. Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм. Энэ жилийн их цэвэрлэгээний үеэр  есөн дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлыг урамшуулалтай үнээр худалдаж авахаар болсон байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу