“ХАЙРХАН ХОРООЛОЛ” СӨХ-НЫ АЖИЛТАН БАЙШИН РУУ БИЕ ЗАССАН ХҮҮХДИЙГ ЗАГНАЖ, ЦАМЦААР НЬ ШЭЭСИЙГ АРЧУУЛЖЭЭ

Сонгинохайрхан дүүрэгт орших “Хайрхан” хорооллын “Хайрхан” СӨХ-ны ажилтан бага насны хүүхдийг загнаж дарамталж, цамцаар нь шээсийг нь арчуулсан гэх мэдээлэл гарлаа.

Энэ талаар тодруулахад, СХД-ийн 6-р хорооны “Хайрхан” хорооллын “Хайрхан СӨХ”-ны ажилтан бага насны хүүхдийг нийтийн зам талбай руу бие заслаа хэмээн загнаж, дарамталж, цамцаар нь шээсийг нь арчуулж, зургийг нь цахим орчинд нийтэлсэн асуудал гарчээ.

Ингэхдээ тус СӨХ-ны ажилтан оршин суугчдынхаа фэйсбүүк группэд "Дургүй хүрээд шээсийг нь арчууллаа. Хүүхдүүддээ ухаан суулгая даа эцэг, эхчүүдээ" хэмээн бичжээ. Гэвч тэрхүү үйлдлээ бахархалтайгаар цахим орчинд нийтэлсэн ажилтанг тус байрны оршин суугчид шүүмжилж " хүний нялх үрээс уучлал гуй" хэмээн дургүйцэж эхэлжээ.

Image may contain: one or more people and text

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу