ГАВЬЯАТ ТАМИРЧИН С.ТӨГСЦОГТ ХУУРАЙ АХДАА “ROLLS ROYCE CULLINAN” МАРКИЙН АВТО МАШИН БЭЛЭГЛЭЖЭЭ

Хэд хоногийн өмнө “Rolls Royce Cullinan” маркийн авто машины  2019 оны шинэхэн загвар Монголд явж байгаа талаар сошиалаар давалгаалж, хүн бүрийн нүдийг хужирлаж байсныг уншигч та санаж байгаа биз ээ.

Тэгвэл Монголчууд маань ийн гайхах нь аргагүй ажээ. Учир нь саяхан дэлхийд нээлтээ хийсэн 2019 оны “Роллс Ройс” авто машин Монголд давхиж явах чинээ хэн санах билээ дээ. Тус авто машины гурав дахь захиалагч нь Монгол хүн байсан бөгөөд тэрхүү захиалсан авто машин нь өдгөө Улаанбаатар хотын гудамжийг чимэн давхиж яваа нь энэ.

Анхны захиалагч нь дэлхийн супер од Кристиано Роналда, хоёр дахь нь Японы тэрбумтан бизнесмен Шими Казакава байсан бол гурав дахь нь тив дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт мандуулж яваа Монгол Улсын гавьяат тамирчин С.Төгсцогт байжээ.

“Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэгчлэн С.Төгсцогт өөрийг нь дэмжиж өдий зэрэгт хүргэсэн, авто машинд хоббитой  “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ариунболд ахынхаа ач тусыг санан энэ сайхан төмөр хүлгийг бэлэглэн хариу барьжээ.

Image may contain: 3 people, people smiling, people standing

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу