УЛААНБААТАРТ ШОРООН ШУУРГА БОЛЖ БАЙНА

Улаанбаатар хотод өнөөдөр хүчтэй шороон шуурга шуурч байна. Мөн Төв аймгийн Лүн, Баянхангай, Аргалант сумдын нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, үзэгдэх орчин харагдахгүй болсон тул замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцож, шаардлагатай тохиолдолд шуурга намжих хүртэл түр зогсолт хийхийг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

Цаг уур орчны шинжилгээний газраас хоёр хоногийн өмнөөс цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг анхааруулсан. Тэгвэл өнөөдөр дахин Төв ,Булган, Хэнтийн нутаг ,Сэлэнгийн өмнөд, Дундговь, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурахыг  анхааруулж байна. Шороон шуурганы энэхүү хүчтэй үзэгдэл маргаашнаас зогсох аж.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу