Таныг сайхан харагдуулах 15 мэдүүштэй аргууд

Хүнд юу эс тохиолдох вэ: чухал уулзалтын өмнө индүү нь шатна, шинэхэн цамцаа ямар нэг зүйлд гогдож орхино

Танд хэрэг болж мэдэх дараах аргуудтай танилцана уу. Хэзээ ч юм нэгэн цагт аминд чинь орж мэднэ. Өөрт таарах жинсэн өмдний хэмжээг мэдэх Хоёр ч арга байна. Нэг дэх нь, жинсэн өмдний бүсний тойргийг хүзүүгээрээ тойруулахад үзүүрүүд нь нийлж байвал танд таарна гэсэн үг. Хоёр дахь арга: гараа зангидаад өмдний бэлхүүсэнд тохойгоороо нугалж хийнэ. Өдөржингөө индүүдлэгтэй хувцастай явмаар байна уу? Хувцасаа индүүдээд битгий шууд өмсөөрэй, өлгөж тавиад чийгийг нь арилга. Индүү эвдэрсэн бол яах вэ? Шүршүүрт орж байхдаа хувцасаа угаалгын өрөөнд өлгүүрт өлгөөд тавиарай. Индүүг гүйцэхгүй ч гэсэн хувцасны үрчгэр нь овоо арилна. Лакан гутлаа цэвэрлэх арга Шил цэвэрлэгч бодисоор лакан гутал, цүнхээ арчвал янзтай гялалзах болно. Хагас түрийтэй гутал дээр жинсэн өмдөө зөв өмсөх Хагас түрийтэй гуталны дотуур жинсэн өмдөө чихэх хэрэггүй. Нэг эргүүлээд өмсөхөд та моодны харагдана. Уранхай жинсээ янзлах Хайртай жинсэн өмд чинь урагдсан бол хаях гэж бүү яар: доорх зургууд дээр үзүүлсэн шиг янзалсан байхад хэн ч таныг уранхай жинс өмсөөд явж байна гэж бодохгүй. Гацсан цахилгааныг янзлах Хүрмээ тайлж чадахгүй “гацсан” уу? Саван эсвэл вазелин ашиглаарай. Ноосон хувцсаа гогдсон бол Хүн болгон нэхээсний зүүтэй явна гэж юу байх вэ дээ? Хэрвээ та ноосон хувцсаа гогдсон бол тэр хэсгийг тал бүр рүү сайн сунгаж татаарай. Ямартай ч гогдож гарч ирсэн утас нь шингэх болно. Үдэшлэгийн даашинзны дотуур хөхний даруулгаа цэвэрхэн өмсөх Сайхан даашинз, туфли, тохирох цүнх аваад үдэшлэгтээ явах гээд даашинзаа өмстөл – тэнэг байдалд орно: хөхний даруулга ил гарах нь тэр. Дэлгүүр гүйх цаг байхгүй, тэгэхээр ингэж л аргална даа. Зааврыг энд-ээс. Бугуйвчаа зүүх арга Бас нэг хүндрэл гарлаа: нүүр амаа будаад, хувцасаа өмсөөд бугуйвчаа зүүх гэтэл бариад өгөх хүн байдаггүй ээ. Элдвээр оролдож хумс хурууныхаа будгийг муухай болгож байхаар ийм нэг арга байна. Кетний ул цэвэрлэх арга Кетний улыг цав цагаан болгохыг хүсвэл лак арилгагчаар арчаарай. Гутлын эвгүй үнэрийг арилгах арга Гутландаа нэг нэг дүрдэг цай хийчих – муухай үнэрийг гайхалтай дарна. Хувцасаа зөв өлгүүрт өлгөе Нэхмэл хувцас хүнд байдаг учраас өлгүүрт өлгөхөөр өлгүүрийн ором нь цамцны мөрний хэсэгт үлддэг. Нэг бол эвхэж бай эсвэл дугуйлсан булантай өлгүүрт өлгөж байгаарай. Өсгийтэй гутландаа дахин амьдрал бэлэглэе Өсгий нь урагдсан туфлийг хаяхаас өөр аргагүй мэт. Сэргээх маш хялбар арга бий, зааврыг энд-ээс үзнэ үү.

Эх сурвалж:  © XopoM News

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу