Хумсны тухай сонирхолтой баримтууд

Хүний бие нь олон талын үйлдэл хийдэг, маш нарийн механизм бөгөөд түүний эрхтэн, хэсэг бүр нь онцгой сонирхол татдаг.


Хүний бие нь олон талын үйлдэл хийдэг, маш нарийн механизм бөгөөд түүний эрхтэн, хэсэг бүр нь онцгой сонирхол татдаг. Тийнхүү хумсны тухай сонирхолтой баримтууд, урьд нь сонсож байгаагүй зүйлийг мэдэж аваарай! Хумсны ургах хурд юунаас шалтгаалдаг? Хүний гарын хумс хэрхэн түргэн шинэчлэгддэг вэ? гэх мэт.

Хүний хумс жирэмсний гурав дахь сараас бүр эхийн хэвлийд хөгжиж эхэлдэг байна.
Хүний хумсны ургах дундаж хурд нь долоо хоногт 1 мм байдаг, гэхдээ генетик, хоол тэжээл, арчилгаа, эрүүл мэндийн байдал гээд янз бүрийн хүчин зүлйлээс хамааран энэ тоо жаахан их юмуу бага байж болно. Гарын хумс 4-6 сард бүрэн шинэчлэгдэх ёстой нь сонирхолтой юм.
Хэрвээ та хумсныхаа ургалтыг хурдасгахыг хүсч байгаа бол, хумсны толионы угийн арьс болон хумсандаа шөнө арчилгааны хэрэгсэл (крем, тос, маска) түрх. Хоногийн энэ үед хумс өдрийнхөөс хурдан ургадаг байна.
Өвлийн улиралд хумс зун цагийнхаас илүү удаан ургадаг байна. Энэ бол баримт.
Хумсны ургах хурд юунаас шалтгаалдаг вэ?

Та компьютер дээр ажилладаг юмуу төгөлдөр хуур тоглодог уу? Тийм бол таны хумс хурдан ургах ёстой. Хурууны өндөгөөр хөнгөн цохих хөдөлгөөн нь сайхан массаж болж өгдөг. Мөн энэ шалтгаанаар зөв гарын, солгой бол, солгой гарын хумс илүү түргэн ургадаг байна. Сонин байгаа биз, тийм үү? Гэхдээ хумсаараа хатуу гадаргууг тогшдог зуршил нь хумс үелэх шалтгаан болдог.
Урт хурууны хумс богино хурууныхаас түргэн ургадаг гэдэг нь сонин ч, гэхдээ нотлогдоогүй баримт юм. Харин та анзаарч байсан уу?
Хумсны угийн урт нь хумсны өөрийнх нь уртын гуравны нэг орчим байдгийг та мэддэг үү?
Манай гарагийн нийт хүн амын 10 хувь нь хумсаа мэрдэг зуршилтай нь сонин.
Хэрвээ хумсыг усанд удаанаар, байнга байлгавал, хумс зузаарна. Энэ нь маргаантай баримт ч, хумс нь усыг түргэн шингээх чадвартай юм.
Дэлхийн эмэгтэйчүүдийн сайн мэдэх хиймэл наадаг хумсыг шүдний эмч Фрэд Слек бодож олжээ. Ажлаа хийж байхдаа хумсаа гэмтээснээр тэр хумсан дээрээ хэсэгхэн фольга тавьж, ломбоны материалаар наажээ. Ломбыг хөрөөдсөнөөр, хумс жинхэнэ хумстай бүрнээ адилхан байхыг тэр олж мэдсэн байна.
Дэлхийд хумсны анхны лак нь улаан өнгөтэй байсан нь сонин.
Жирэмсэн үед хумс хүүхдээ хөхөөр тэжээх үеийнхээс хурдан ургадаг байна.
Хумс нь үнэндээ яг үстэй адилхан. Хумс, үсний аль аль нь кератин гэж нэрлэгддэг уурагаас бүрддэг.
Хумс хөлөрдөггүй.Хумсны хэвтэш хөлсний булчирхайгүй. Харин хумсны эргэн тойрны арьс л хөлөрч болно.
Эрчүүдийн хумс эмэгтэйнхээс хурдан ургадаг байна.
Хөлний хумс гарынхаас барагцаалвал хоёр дахин зузаан.
Хамгийн хурдан ургадаг хумс нь дунд хурууных, харин эрхий хурууны хумс бусдаасаа удаан ургадаг байна.
Залуу хүмүүсийн хумс настай хүнийхээс хурдан ургадаг.
Хэрвээ та хангалттай хэмжээний ус уудаггүй бол, энэ нь таны эрүүл мэндэд муу. Түүнчлэн хумсыг хугарамтгай болгодог байна.
С.Инда

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу