ТӨРИЙН АЛБЫГ НАЙМААЛАХ “60 ТЭРБУМ” АЖИЛЛАГААНЫ “АВТОР” Ц.САНДУЙ ХИЛ ДАВАН ЗУГТСАН УУ?

Төрийн албыг наймаалах, зөвхөн нийслэлээс 60 тэрбум төгрөг босгох төлөвлөгөөний гол эзэн НИТХ-ын дарга асан Ц.Сандуй хил давсан талаар эх сурвалж мэдээлж эхэллээ.

Монгол төрийг наймаалахаар төлөвлөгөө боловсруулан ажилласан Ц.Сандуйг 60 тэрбумын схемийг илчилсэн Г.Доржзодов шүүхэд өгсөн байдаг. Гэвч шүүхээс Ц.Сандуйг үндсэн хаяг дээрээ байхгүй байна гэснээс үүдэн иргэн Г.Доржзодов дахин гомдол гаргаж түүнийг эрэн сурвалжлуулсан байна.

Ийнхүү Чингэлтэй дүүргийн иргэний шүүхээс Ц.Сандуйг эрэн сурвалжилж байхад тэрээр Монгол Улсын хилийг даван гарчээ. Прокурорын байгууллагаас Ц.Сандуйд хилийн хориг тавиагүй байгаа ч түүнийг Монголд буцаж ирэхэд нь хилийн хориг тавих магадлал өндөр байгааг зарим мэдээллийн хэрэгслүүд онцол байна.

60 тэрбумын автор Ц.Сандуйгийн хувьд НИТХ-ын төлөөлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа билээ.

No photo description available.

ZASGIINMEDEE.MN

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу