С.ЭРДЭНЭ: НДС-ИЙН МӨНГИЙГ ХҮҮГ НЬ ЗАВШИХ АЖЛЫГ БИ ХИЙГЭЭГҮЙ. ХАРИН ӨМНӨХ САЙД НАР ХҮҮЛЖ, МӨНГӨ ОЛДОГ БАЙСАН

"Капитал" банк дампуурсантай холбогдуулж ХНХ-ын сайд, НДЕГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санхүүгийн чадамжгүй банкинд Нийгмийн даатгалын сангийн 109 тэрбум төгрөгийг байршуулсан гэдэг яриа гараад байгаа. Түүгээр зогсохгүй, энэ мөнгөнөөс хүүг нь авч сонгуульд зарцуулсан байж болзошгүй гэж зарим хэвлэлүүд ярьж бичиж байгаа юм.
 
Тэгвэл өөртэй нь холбоотой яригдаж байгаа энэхүү асуудалд УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ хариулт өглөө. 
 
Тэрбээр хэлэхдээ ". 368 мянган байдаг бил үү, тэтгэврийн насны ахмадын бүх тооцоог Сангийн яам руу шилжүүлдэг. Сангийн яам хянаад, Төрийн сан руу шилжүүлдэг. Төрийн сан хянаад салбаруудаараа тараадаг, ийм л байсан. 

Нийгмийн даатгалын сангийн мөнгийг зөвхөн "Капитал" биш, бүх банкинд байршуулдаг байсан. Тэтгэврийн даатгалын санд мөнгө байхгүй, угаасаа мөнгө байгаагүй. Харин өмнөх сайд нар мөнгө хүүлж, мөнгө олдог байсан. Манайхаас өөр оронд НДС-ийн мөнгөөр томоохон бүтээн байгуулалт хийдэг бол манайд төсвийн цоорхой нөхөхөд ашигладаг. 

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг батлуулаад хэрэгжүүлэх гэж байхад 2016 онд гарсан эрх баригчид болиулсан. 3.5 их наяд төгрөг алга болсон. Одоо Баялгийн сан гэж яриад явж байна. Энэ бол нэг л зүйл шүү дээ" хэмээлээ.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу