УИХ-Д АН БҮЛЭГГҮЙ БОЛЛОО

УИХ-ын чуулганы өнөөдрийн/2019.04.11/ хуралдаан 10:17 цагт эхлэлээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж нар  С.Зориг агсныг  хөнөөсөн хэрэгтэй холбоотой “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлыг хамгийн эхэнд оруулж өгнө үү гэдэг санал гаргасан юм. “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг  хэлэлцэх асуудлыг гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн юм.

Мөн чуулганы эхэнд  АН УИХ-д бүлэггүй болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар албан ёсоор зарлалаа. Ингэснээр энэ парламент сөрөг хүчингүй болж, харин АН-ынхан зөвлөлийн хэлбэрт шилжиж байгаа аж. 

 Чуулган Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу