ЗГ: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД БАРИНА

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг үндэсний бүтээн байгуулалт болгон хөгжүүлэх тогтоол гарсан талаар Зам тээврийн, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ.

Замын барилгын ажлыг дотоодын нөөц буюу цэргийн ангиудаар бариулах бөгөөд тавдугаар сарын 1-нээс эхлэн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэв.

Тавантолгой Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замыг Монгол Улс өөрийн хөрөнгөөр барих шийдвэр гаргаснаар нийт 1.2 сая америк долларт багтаан барих бөгөөд гурав дахин бага өртгөөр барих боломж бий болж байгаа аж. Урьдчилсан ТЭЗҮ-гээр төмөр замыг 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Техник хэрэгслийг түрээслэх буюу худалдан бол бүтээн байгуулалтын ажилд ажиллах цэргийн албан хаагчдын дундаж цалин 2 сая төгрөг байх юм байна. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу