УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМАА "КАПИТАЛ" БАНКАНД ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГГҮЙ ХЭМЭЭН МЭЛЗЭВ

Өчигдөр төв банкнаас мэдээлэл хийж "Капитал" банк дампуурч, татан буугдсаныг албан ёсоор зарласан. Тэгвэл тус банканд үүсээд байгаа асуудлаар тус банкны хувьцаа эзэмшигч, УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас сэтгүүлчид тодруулахад.

Тэрбээр “Би Капитал банканд ямар ч хувьцаа эзэмшдэггүй" хэмээн мэлзжээ. Түүнчлэн "Нийгмийн даатгалын сангаас байршуулсан мөнгөний талаар Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын сайдаас асуу. Үүнд улс төрийн нөхцөл байдал орсон” хэмээн сэтгүүлчдээсз зугтлаа. 

Гэвч тэрбээр "Би Капитал банкинд ямар ч хувьцаа эзэмшдэггүй хэмээн мэлзсэн ч 2015-2018 он хүртэлх ХОМ-тээ Капитал банкны 99.98 хувийг эзэмшдэг хэмээн мэдүүлсээр иржээ. 

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу