Цуврал алуурчин эр 12 настай охиныг амиа алдтал нь хүчиндсэн байжэ

Алуурчин эр хамгийн сүүлд 12 настай охиныг амиа алдтал нь хүчиндэж, цогцосыг нь шуудуйд аваачин хаясан байжээ. Цуврал алуурчин эр 12 настай охиныг амиа алдтал нь хүчиндсэн байжээ Африкийн Нигери Улсын "Imo" мужийн цагдаа нар өчигдөр бага насны охидыг хүчирхийлж, алдаг цуврал алуурчин, 34 настай эрийг баривчилжээ. Алуурчин эр хамгийн сүүлд 12 настай охиныг амиа алдтал нь хүчиндэж, цогцосыг нь шуудуйд аваачин хаясан байжээ. Хохирогч охин сургуульдаа яваад гэртээ эргэж ирээгүй бөгөөд цагдаагийнхан 2 сар гаруй хайсны эцэст хэргийн эзнийг илрүүлсэн байна. Мэдүүлгийн явцад балмад алуурчин охиныг хүчиндсээр байгаад амийг нь хөнөөсөн гэдгээ хээв нэг мэдүүлсэн гэнэ. Мужийн цагдаагийнхан гэмт хэрэгтний Нигери орон даяар үйлдсэн хүчин болон аллагын хохирогч болсон иргэдийн талаарх мэдээллийг цуглуулж байгаа аж.
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу