Ким Кардашиан 9 сая еврогоор үнэлэгдэх үнэт эдлэлээ дээрэмдүүлжээ

АНУ-ын реалити шоуны од Ким Кардашиан халдлагад өртөж, дээрэмдүүлсэн хэрэг энэ сарын 3-нд Парист гарсан билээ.

“Од” бүсгүй тус хотод загварын долоо хоногт оролцохоор хүрэлцэн ирээд байжээ. Гэсэн ч түүний байрлаж байсан тансаг зэрэглэлийн орон сууц руу цагдаа хувцас өмсөн зүсээ хувилгасан хоёр буутай этгээд халдаж, Кимийн гар хөлийг хүлж, буу тулган сүрдүүлж, үнэт эдлэлийг нь дээрэмдэж явсан  тухай зарим сайтууд мэдээлсэн юм. 

Гэхдээ өчигдрийн байдлаар үнэт эдлэл хэдий хэрийн мөнгөөр үнэлэгдэх нь тодорхойгүй байсан. Тэгвэл хохирлын нийт хэмжээ есөн сая еврод хүрсэн тухай франц пресс мэдээлэв.  Мөн хэрэгт таван хүн оролцсон гэдгийг цагдаагийн газраас нотоллоо. Тэдний хоёр нь Кимийн байр руу халдаж, тэр үед унтлагын өрөөндөө байсан бүсгүйн гар хөлийг хүлэн угаалгын өрөөнд нь түгжсэн гэнэ. 

Одоогоор бүсгүй Нью Йорк дахь гэртээ харьсан бөгөөд гэмтэж бэртээгүй аж. Хулгайд алдсан нийтдээ есөн сая еврогоор үнэлэгдэх үнэт эдлэлд дөрвөн сая еврогийн үнэтэй бөгж хүртэл байжээ. Мөн хоёр гар утсаа дээрэмдүүлсэн байна.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу