Honda компанийн 3D-гээр хэвлэсэн машин

Автомашин үйлдвэрлэгч Honda компани 3D-гээр хэвлэсэн машинаа танилцууллаа. Энэхүү автомашин нь тун авсаархан дээр нь цахилгаанаар ажилладаг гэдгээрээ давуу талтай.

Мөн загварын хувьд хэрэглэгч өөрийн хүссэнээр бага зэргийн өөрчлөлт хийх боломжтой аж. Уг машин нь хамгийн дээд тал нь 80 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай юм байна. 

Энэхүү машиныг ирэх оны хавраас худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж.

Т. МӨНХ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу