Хар шил, савхин малгайтай Жакс

АНУ-ын Техас мужийн Медисон Берглундын Жакс гэдэг нохой, хар шил зүүж, савхин малгай өмсөн жинхэнэ байкер шиг харагддагаараа олны анхаарлыг татаж, интернет дэх зураг нь хэдэн мянган лайктай болоод байна.

        
Хэргийн учир нь нүдний өвчтэй энэ нохой өдөр маш муу хардаг, шөнө нь арай дээр хардаг гэнэ. Ийм ч болохоор малын эмч нар түүнд байнга нүдний дусаалга хийж байхаас гадна нүдийг нь нарны гэрлээс хамгаалахыг зөвлөснөөр тэрээр ийн өдөртөө байнга нарны шилтэй байдаг болжээ.
         

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу