Бөмбөг дэлбэлэх гэж байсан этгээдийг барьжээ

Германы Дресден хотын шүүхийн байранд бөмбөг дэлбэлэхээр зэхэж байсан сири гаралтай алан хядагч эрийг цагдаа нар саатуулжээ.

Саксони дүүргийн цагдаагийн дарга “Даваа гарагийн өглөө Липзигийн ойролцоо ойрхи дорнод гаралтай, 22 настай, Дамаскаас дүрвэж ирсэн эр сэжиг бүхий алхаж явсан. Түүнийг зогсоож шалгах үед үүрч явсан цүнхэнд нь бөмбөг байсан” гэжээ.

Хуулийнхан, гэмт этгээдийн дэлбэлэхээр зэхэж байсан бөмбөг дунд оврынх бөгөөд олон тооны хүний аминд хүрэх чадвартай гэсэн байна. Одоогоор Сири улсаас дүрвэж ирсэн тус алан хядагчийг саатуулан шалгаж, өөр хамсаатан байгаа эсэхийг нь байцааж буй аж.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу