БАЯНХОНГОР АЙМАГТ 80 ГАРУЙ ХҮН ДУРАНГИЙН МЭС ЗАСАЛД ОРЖ ЭРҮҮЛЖЭЭД БАЙНА

 

Дурангийн мэс заслыг орон нутагт нэвтрүүлсэн анхны аймаг болох Баянхонгор аймагт өнөөдрийн байдлаар 80 гаруй өвчтөнд Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарын чадварлаг баг дурангийн хагалгааг амжилттай хийгээд байна.

Баянхонгор аймаг дурангийн мэс заслын тасагтай болсноор гуравдугаар шатлалын эмнэлэгт хийдэг үзлэг оношлогоо, мэс заслыг орон нутгийн болон зэргэлдээх аймгийн иргэд цаг алдалгүй түргэн шуурхай орон нутагтаа хийлгэж тогтоод байгаа юм.

Нээлттэй мэс засал хийлгэсэн хүмүүс хагалгааны дараа долоо хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай бол дурангийн мэс засал хийлгэснээр өвчтөн 2-3 хоног эмнэлэгт хэвтдэг, эдгэрэлт түргэн явагддаг зэрэг эмчилгээний хувьд олон давуу талтайд иргэд олзуурхаж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу