ЗУДАНД ЗУД НЭМСЭН САЙД

Ж.Самбуу даргын дуугүй сууж байгаад хэлэх хэдхэн үг нь цаанаа л даацтай. Нэг удаа зудтай нутгуудад төвөөс төлөөлөгч явуулах тухай хэлэлцсэн байна. Ю.Цэдэнбал дарга "Самбуу дарга аа яахав?" гэж асуухад хариуд нь "Зудан дээр зуд" гэсэн гуравхан үг цухуйлгажээ... хэмээн Ш.Сүхбаатар гуай “Монгол төрийн мэргэн өвөө” номондоо бичжээ.

Гэтэл өнөө ч Монгол төрийн мэргэн өвөөгийн хэлсэн үгийн утгыг энэ төрийн мяндагтангууд харуулж явна. Саяхан ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле өвөлжилт хүндэрсэн зарим аймгийн зарим сумдад ажиллажээ. Ингэхдээ эрхэм сайд хаваржилт хүндэрсэн зарим сумдад хүрч ажиллахдаа өмнөх жилийнх шигээ мөн л хөр цасанд хөнгөн тэргээ суулгачихжээ.

Тэгээд ч барамгүй мань сайд тэрхүү бүтэлгүйтлээ зургаар баталгаажуулж их л зовж, зүдэрсэн дүр үзүүлж өөрийнхөө цахим хуудаснаа нийтэлжээ. Гэтэл Ж.Сауле сайдын энэхүү бүтэлгүйтлийг үзсэн иргэд “зудан дээр зуд нэмлээ. Сайд малчдад туслах биш цасанд машинаа суулгаж яваад иржээ” хэмээн эгдүүцэж эхэлжээ.

Уг нь Ж.Сауле сайдын үндсэн үүрэг нь цасанд суусан машинтайгаа зураг даруулах биш зудад нэрвэгдсэн малчдад хүрч ажиллах, газар дээр нь танилцах байлтай. Гэвч салбарын дэд сайдын ойлголтоор бол цасанд машинаа суулгаж, цас ухаж буйгаа олон нийтэд харуулах нь түүнээс чухал ажил бололтой.

Image may contain: one or more people, people standing, nature and outdoor

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу