ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 81.8 САЯ ТӨГРӨГӨӨР УГТАХ ХААЛГА БАРИНА

Говьсүмбэр аймагт 2019 онд цөөнгүй бүтээн байгуулалтын ажил хийгдэх аж. Тэдгээрийн нэг нь тус аймаг энэ онд  “Үдэлт, угталтын хаалга”-тай болох гэнэ. Ингэхдээ тус хаалгыг улсын төсвийн 81.8 сая төгрөгөөр хийхээр төлөвлөжээ.

Мөн  Цэргийн алдар хөшөөний тохижилтийн ажлыг үргэлжлүүлэн хийх бөгөөд Орон нутгийн хөгжлийн сангийн 112.4 сая төгрөгийг зарцуулах юм байна. Үүнээс гадна улсын төсвийн 106.0 сая төгрөгөөр Сүмбэр сумын 2-р баг Боржигин чуулгын урд гадна талбайн тохижилт, улсын төсвийн 389.9 сая төгрөгөөр Найрамдал хотхоноос төмөр замын вогзал хүрэх дугуйн замыг хийх гэнэ.

 

Мөн 2019 онд Сүмбэр сумын III багт шинээр баригдах 5 давхар 60 айлын орон сууцны барилгын дэд бүтцийг улсын төсвийн 300.0 сая төгрөгөөр хийхээр болжээ.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу