СААХАЛТЫНХАА АЙЛД ОЧИХ ГЭЖ ЯВААД ГАР НЬ ХАЙРАГДЖЭЭ

Хэнтий аймгийн Биндэр суманд морин уралдаан зохион байгуулагдаж 6 настай хүүхэд гараа хөлдөөсөн гэх мэдээллийн талаар өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Засгийн Газар, яам, агентлагуудаас гаргасан тогтоол захирамжийн талаар ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн үед томуу томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан  гуравдугаар сарын 1-н хүртэл тоглоомын төвүүдийг хязгаарлах хотын даргын захирамж гараад байна. Мөн иргэд олон нийт цахим орчиноор мэдээлэл түгээхээс өмнө хүүхэд хамгааллын төвд хандах, 108 утсанд мэдээллэх нь зүйтэй.

Хэнтий аймгийн Биндэр суманд хурдан морины сунгаа зохион байгуулагдаж, хүүхэд хоёр гараа хөлдөөсөн хэрэг гарсан эсэх талаар бид орон нутаг дахь мэргэжилтнүүдтэйгээ холбогдож тодруулсан юм. Үүний хариуд, Хэнтий аймгийн Засаг даргаас “Манай аймагт ямар нэгэн уралдаан болоогүй талаар албан тоотыг өнөөдөр манайд ирүүлсэн" гэсэн мэдээллийг бидэнд албан тоотоор хүргүүлсэн.” гэлээ.

 Хэнтий аймгийн Биндэр суманд сунгаа болж хүүхэд гараа хөлдөөсөн гэх мэдээллийн талаар  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрхзүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар: “Техник технологийн хөгжил зарим төрлийн зөрчил, гэмт хэргийг мэдээлэгддэг давуу тал бий болсон. Гэхдээ нөгөө талаас ташаа мэдээлэл тархах боллоо. Энэ байдлыг буруу талаар ашиглах олон нийтийг цочроосон, бусдыг буруутгасан мэдээлэл тараагдах болсон. Үүний нэг нь Биндэр суманд гараад байгаа энэ үйлдэл юм. Тухайн үед зургаан настай А гэх хүүхэд шинийн нэгэнд айлд золгуултаар очоод саахалтындаа очсон ахынх нь мотоциклын бинзен дууссан гэх мэдээллээр гар чийдэн бариад урдаас нь явсан байна. Энэ хооронд гар нь бага зэрэг хайрагджээ. Иймд сумын эмчид үзүүлж анхан шатны тусламж үзүүлсэн байна. Ингээд тэд эмчийн зөвлөснөөр вагонд явж байхад нь нэг иргэн тус хүүхдийн зурыг зөвшөөрөлгүйгээр авч, нийтийн цахим сүлжээнд ташаа мэдээлэл тараасан байна.

Бид хоёр гараа хөлдөөсөн гэх хүүхдийн ээжтэй холбогдож тодруулахад, “Одоо Сэлэнгэ аймагт золголтоор явж байнэ гэсэн. Мөн зөвшөөрөлгүй зураг авч олон нийтийн сүлжээгээр худал мэдээлэл тараасанд гомдолтой байгаа тухайгаа хэлсэн. Удалгүй хүүхдийн ээж болон хүүхэдтэй уулзаж мэдээлэл авна. Хүүхэд зургаан настай, Хэнтий аймгийн төвийн ойролцоо сумын сургуулийн нэгдүгээр ангид суралцдаг. Одоогоор зургаан настай А гэх хүүхдийн биеийн байдал хэвийн байна.

Хүүхдийн эрх зөрчигдсөн талаар мэдээлллийг олон нийтийн сүлжээгээр тарааж байгаа нь сайн хэрэг боловч, зөвшөөрөлгүйгээр ташаа мэдээлэл тараах нь эргээд хүүхдийн эрхийг зөрчиж буй хэрэг юм. Зураг авсан гэх иргэн нь хүүхдийн найзынх нь ээж байсан гэдгийг бидэнд хэлсэн.

Тухайн хүүхдийг маргааш Сэлэнгэ аймгийн Хүүхэд залуучуудын газрынхан хүлээн авч, шаардлагатай гэвэл эмнэлгийн туслам үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна. Цацагдсан мэдээллийг хүүхдийн улсын байцаагч шалгаж хувийн мэдээлэл тараасан нь тогтоогдвол хуулийн дагуу торгуультай байдаг гэв”.

Б.Бадралмаа

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу