Монголын ахлах ангийн шилдэг сурагчид Стэнфордод суралцана

2019 оны 2 сарын 6 буюу шинийн хоёрны өдөр Пало Алто хотноо “Гүрэн” дээд сургуулийн дэргэдэх “Гүрэн” академи дэлхийн шилдэг

арван их сургуулийн нэг Стэнфордын Их Сургуулийн Коллежид бэлтгэх олон улсын институттай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар Гүрэн академиас жил бүр ахлах ангийн 10-20 шилдэг сурагчдыг сонгон шалгаруулж тус их сургуулийн

коллежийн хөтөлбөрөөр АНУ-д 2 долоо хоногийн турш хичээллэх боломж нээгдэж байна.

1891 онд байгуулагдсан Стэнфордын их сургууль нь дэлхийн шилдэг их сургуулийн эхний 3-т эрэмбэлэгддэг бөгөөд тус сургуулиас төрөн гарсан энтрэпрэнерүүд

жилийн 2,7 триллион долларын орлого олдог байна. 1930 оноос хойш тус сургуулийн багш, оюутнууд нийт 39900 гаруй компани байгуулж, 5,4 сая ажлын байр бий болгожээ.

Стэнфордыг орлогоор нэг улс гэж үзвэл дэлхийн 10 дахь том эдийн засаг болох ажээ.

Энэхүү хөтөлбөрийн суурь нь 1990 онд тавигдсан юм. Стэнфордын их сургуулийн философийн профессор Патрик Суппес Гоц авъяастай өсвөр үеийнхэнд зориулсан

боловсролын хөтөлбөр боловсруулж, тэд нарт зориулсан ахисан түвшний сургалтуудыг их сургууль дээрээ явуулж эхлэжээ.

Chuck Painter/Stanford News Service. Patrick Suppes, 1981.

2019 оны 8 сарын 6-19-ны өдрүүдэд Стэнфордын их сургууль дээр 2 долоо хоногийн турш хичээллэх энэхүү хөтөлбөрөөр Global Solutions, English Writing

, Decision Science, Bioscience, Legal/Political Studies Science, Artificial Intelligence, Game Design, Design Thinking, Communication Skills, Media Studies,

Neuroscience, Explorations in Math, Business and Entrepreneurship зэрэг өөр ямар ч ахлах сургуульд заагддаггүй хичээлүүдэд суралцахаас гадна

орон орны шилдэг хүүхдүүдтэй хамт соёлын өдөрлөг, цахим лаборатори, багийн ажлууд, бизнес төсөл, танилцах аялал, спортын тэмцээн үзэх арга хэмжээнүүдийг

оруулсан байдаг.

Энэхүү хөтөлбөрт оролцох сонирхолтой ахлах ангийн сурагчид “Гүрэн” дээд сургуулийн “Гүрэн” академид 2 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүрэлцэн

ирж бүртгүүлэх бөгөөд бүртгэсэн хүүхдүүдээс 48 хүүхдийг сонгон шалгаруулж 4 дүгээр сарын 7 хүртэл 2 сарын сургалтанд хамруулна.

Сургалтанд хамрагдсан хүүхдүүдээс шалгарсан 10 хүүхдийн нэрсийг Стэнфордын их сургуулийн коллежид бэлтгэх олон улсын институт рүү илгээж баталгаажуулсны

дараа энэхүү хөтөлбөрт хамрагдах батламжийг гардуулах юм.

Сургалт болон хөтөлбөрт хамрагдах ахлах ангийн сурагчдын төлбөрийг бүртгэл хийлгэсэн хүүхдүүдэд нэгдсэн байдлаар мэдээлнэ.

Та бүртгүүлэхдээ Сүхбаатарын талбайн баруун талд байрлах “Гүрэн” дээд сургуулийн байранд  эцэг эхийн хамт төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбараа авч ирнэ үү.

Холбогдох утас: Н.Энхцэцэг захирал. 99024136, enkhtsetseg@gurun.edu.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу