ЦАГДААГИЙНХАН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛААС БУУЛАА

Арвандолоодугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагаас 02 дугаар сарын 11-ний өдрийн 08.00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд үүрэг гүйцэтгэн ажиллалаа. 

Энэ хугацаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн зарим үйл ажиллагаа, улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал Улсын хэмжээнд 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагаас 02 дугаар сарын 11-ний өдрийн 08.00 цаг хүртэлх хугацаанд нийт 11268 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 361, зөрчлийн шинжтэй 10907, үүнээс Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 4278, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 1944, Зөрчлийн тухай хууль зөрчсөн 4685 дуудлага мэдээллийг бүртгэлжүүлэн зохих шалтгалтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу