ТЭШҮҮРИЙН ТЭМЦЭЭНИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛЖЭЭ

Томуу, томуу төст өвчний тархалтаас урьдчилан сэргийлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн төрлийн тоглоомын газруудын үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 1-ий өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Уг хориотой холбоотойгоор зарим уралдаан тэмцээний хуваарьт өөрчлөлт оржээ. Тодруулбал, Монголын тэшүүрийн холбооноос зохин байгуулдаг уламжлалт тэмцээн болох Бүх ард түмний өвлийн спартакиад, Хүүхдийн өвлийн наадмын нэгдсэн арга хэмжээг түр хугацаагаар цуцалсан байна. Одоогоор дээрх тэмцээн уралдааны заавар, журам батлагдаагүй байгаа аж. 

Тэшүүрийн холбооноос хуваарийн дагуу хоёдугаар сард гол тэмцээнүүдээ зохион байгуулдаг бол энэ жил томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж түр хугацаагаар хойшлуулжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу