ХСИС-ИЙН 450 СОНСОГЧ ХҮЧ НЭМЭГДҮҮЛЭН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Билгийн тооллын арвандолдугаар жарны шороон гахай жилийн Сар шинийн баярын өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын хамтран ажиллах хүсэлтийн дагуу ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн 450 сонсогч энэ сарын 4-нөөс эхлэн 08-ны өдрүүдэд Нийслэлийн зургаан дүүргийн 14 цагдаагийн хэлтэст хуваарилагдан эргүүл, хамгаалалтад хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байна. 

Эдгээр сонсогчдоос Улаанбаатар хотод гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 200, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 250 сонсогч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм. 

Сонсогчдыг өөрсдийн болон иргэдийн аюулгүй, ая тухтай байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжтэй үүрэг гүйцэтгэхийг тус их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн дэд хурандаа М.Батбаяр чиглэл болгосон байдаг. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу