М.БИЛЭГТ ГИШҮҮНИЙ ЭЭЛЖИТ "АФОРИЗМ”

Өнөөдөр УИХ-ын чуулганаар УИХ-ын шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэж  шийдвэрлэлээ. Энэ үеэр олон гишүүд шинээр сонгогдох УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж үг хэлсэн юм. Тэдэн дунд УИХ-ын гишүүн М.Билэгт ч мөн адил нутгийн дүүдээ хандаж үгээ хэлээд амжсан билээ. 

Тэрбээр хэлэхдээ "Манай Баянхонгор аймгаас Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь сонгогдож байгаад баяртай байна. Энэ бол аз завшаантай, ховор тохиолдол юм. Г.Зандашатарын аав нутагтаа их сайн хүн байсан. Түүний аавыг сайн мэднэ. УИХ-ын даргад нэр дэвшиж буй Г.Занданшатарт Баянхонгорчуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж байна. Танд ажлын амжилт хүсэе." хэмээсэн юм.

Тэгвэл түүний хэлсэн "Манай Баянхонгор аймгаас Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь сонгогдож байгаад баяртай байна. Энэ бол аз завшаантай, ховор тохиолдол" гэх үг эрхэм гишүүний ээлжит "афоризм" хэмээгдэн сошиал орчинд түгэж эхэлжээ.

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу