З.ЭНХБОЛД: О.БААСАНХҮҮ ГИШҮҮН ЕРӨНХИЙЛӨГЧ ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭНЭ ГЭСЭН ГЭЖ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ТАРААХАА БОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг жилийн үйл ажиллагааны танилцуулгыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан. 

Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү тойргийнх нь сонгогчид сонгуулийн өмнө амлаж байсан зээл тэглэх талаар их асууж байгааг тодотгоод иргэдийн зээлийг тэглэх боломжтой эсэх талаар тодорхой хариулт өгөөч, ипотекийн болон тэтгэврийн зээлийн хүүг бууруулах юм уу үгүй юм уу тодорхой хариулт өгөөч гэсэн юм.

Үүний хариуд З.Энхболд “О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгч иргэдийн зээлийг тэглэнэ гэсэн гэж худлаа мэдээлэл тараахаа боль. Сонгуулийн өмнө АН-аас мөрийн хөтөлбөрт тодорхой үүрэг даалгавар өгсөн. Зээлийн хүүг бууруулах чиглэлээр байгалийн баялгийн ногдол ашгийг иргэдэд хуваарилах талаар ажиллана гэсэн. Саяхан Засгийн газраас “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгох шийдвэр гарч байна” гэсэн мэдээллийг өглөө.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу