БААСАН ГАРИГИЙН АЖЛЫН ӨДРИЙГ БЯМБА ГАРИГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас сар шинийн дөрвөн буюу ирэх долоо хоногийн баасан гаригт таарсан ажлын өдрийг энэ долоо хоногийн бямба гариг буюу хоёрдугаар сарын 2-нд шилжүүллээ.

Ингэснээр монголчууд сар шинийн баярын өдрийг ажилд баригдалгүй өнгөрөөх боломж бүрдэж байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3-т билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна гэсэн заалт бий. Энэ дагуу хоёрдугаар сарын 5, 6,7-ний өдрүүд нь сар шинийн баярын өдөр тохиож буй.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу