МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ УИХ-ЫН ШИНЭ ДАРГЫГ ТОДРУУЛНА

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар болжээ. Удирдах зөвлөлийн хурал нь 14.00 цагаас товлогдоод байгаа бөгөөд тус хурлаар шинээр томилогдох УИХ-ын даргад хэнийг дэмжихээ хэлэлцэх аж. Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг нь үргэлжлүүлэн хуралдаж нэр дэвшигчийнхээ асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.   

Ингэж өнөөдөртөө багтаж нэр дэвшигчээ тодруулж, бүлэг дээрээ саналаа нэгтгэсний дараагаар Пүрэв гарагт  Төрийн байгуулалтын Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дараагийн даргын томилгоог  хэлэлцэж шийдвэрлэхээр товлоод байгааг эх сурвалжууд мэдээлж эхэллээ.

Дашрамд дуулгахад УИХ-ын даргад өнөөгийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын нэрс яригдаж байгаа гэнэ. Харин хэнийг дэмжихийг МАН-ын Удирдах Зөвлөл шийдэх нь ээ.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу