“Цагаан уул 2016” наадмын II шатанд тэнцсэн найрагчдын нэр тодров

Мөнхийн хайрын бэлгэдэл цагаан уул цэцгээр нэрлэгдэж, уран үгсээр наадагч залуусын хүсэн хүлээдэг хайрын шүлгийн “Цагаан уул”-2016 наадмыг Монгол Улсад Залуучуудын байгууллаг үүсч хөгжсөний 95 жилийн жилийн ойг тохиолдуулан Монголын Залуучуудын Холбооноос 18 дах жилдээ өргөн хүрээнд зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд “Цагаан уул” наадам 3 үе шаттай явагдаж байгаа бөгөөд өнөөдөрнэгдүгээр шатны бичгийн шалгаруулалт явагдаж, дараагийн шатанд оролцох яруу найрагчдын нэрсийг зарлалаа. Энэ жилийн наадамд Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 99 яруу найрагч бүтээлээ ирүүлснээс 26 найрагч хоёрдугаар шатанд үлдсэн байна.

Эдгээр яруу найрагчид маргааш буюу 2016. 10. 07-ны 11 цагт МҮОНТ-ийн “Студи-600”-д шүлгээ унших юм. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг МҮОНТ-ийн “Студи-600”-аас анх удаа шууд дамжуулан хүргэх болсон байна. Ингэснээр яруу найрагчдыг дэмжих тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, сурталчлах цаашилбал Монгол хэлний үгийн яруу сайхныг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудад таниулахад чухал тулхэц болж байгаагаараа онцлог аж.

Харин “Цагаан уул-2016” наадмын ерөнхий шүүгчээр "Болор цом" наадмын тэргүүн шагналт, яруу найрагч Л.Моломжамц, шүүгчдээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч, МЗЭ-ийн бодлого зохицуулалтын албаны дарга Н.Пүрэв, зохиолч, яруу найрагч Б.Галсансүх, МЗЭ-ийн шагналт, Болор цом яруу найргийн дэд байрын шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Болорцэрэн нар ажиллах юм байна. Мөн Хяналтын шүүгчээр МЗХ-г төлөөлж Удирдлага төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан нарийн бичгийн дарга Б. Эрдэнэбат ажиллах аж.

Ингээд наадмын хоёрдугаар шатанд шалгарсан найрагчдын нэрсийг хүргэж байна.

1. Х. Алагаа

2. Б.Алтанхуяг

3. Б. Ариунжаргал

4. Б. Бат-Ууганбаяр

5. Т. Батсүмбэр-Уул

6. З. Батхуяг

7. У. Баярсайхан

8. Г. Болормаа

9. Э. Гантулга

10. Т. Дарханхөвсгөл

11. Б. Жамбалдорж

12. Д. Майцэцэг

13. Н. Минжинсайхан

14. Г. Мөнхбаатар

15. Г. Мягмарсүх

16. У. Намуундарь

17. С. Начин

18. Т. Наранхүү

19. В. Нэргүй

20. Ч. Ренчиндорж

21. Д. Сосорбарам

22. А. Сүглэгмаа

23. Н. Уранжаргал

24. Б. Хургаа

25. Д. Цогбадрах

26. М. Янжиндулам

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу