ДӨРВӨН ГИШҮҮНИЙГ ТҮТГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛААР ЧУУЛГАН ХУРАЛДАЖ БАЙНА

Шөнийн хоёр цагаас дөрвөн цаг хүртэл хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс 6 цагийн завсарлага авсан юм.

Өнөөдөр өглөө 10 цагт завсарлага дууссан ч чуулган хуралдах байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хуралдааныг 15 цагт хүртэл хойшлуулсан.

Чуулганы нэгдсэн хуралдаан 15:25 цагт эхэллээ. Уг хуралдаанаар УЕПГ-аас ирүүлсэн 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа юм.

Хуралдааны эхэнд Б.Ундармаа гишүүнд хамаарах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан, гишүүд асуулт асууж үг хэлж байна

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу