М.ЭНХ-АМГАЛАН: УИХ ГИШҮҮН Д.ДАМБА-ОЧИР ӨӨРИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДЭД ЗЭЭЛ ОЛГУУЛСАН НЬ ҮНЭН

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу өчигдөр Халдашгүй байдлын дэд хороо, МАН-ын бүлэг, Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцээд гишүүдийг түтгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Прокурор М.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шалтгаанаа тайлбарлахдаа: “Дамба-Очир гуай, та өөрийнхөө компанийг дүүдээ шилжүүлсэн юм байна лээ. Тэр хүн чинь М гэдэг хүнтэй хамтран уул уурхайн үйлдвэр барина гээд ЖДҮХС-гаас зээл авсан. Зээлийнхээ талыг уул уурхай руугаа хийсэн. Талыг нь нөгөө хүмүүстэйгээ нийлээд олон зүйлд ашигласан. Дамба-Очир гуай та зээл аваагүй гэж тайлбарлаж болно. Гэхдээ яаж ч харсан ийм л асуудал байгаа. 

Харин Г.Солтан гишүүний хамаарал бүхий этгээд буюу хүүгийнх компани ЖДҮХС-гаас  зээл авсан. Тухайн  зээл нь нэгд, Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн ангилалд багтахгүй байгаа. Дахиад эрх мэдэл, албан тушаалын байдлаараа нөлөөлсөн нь тогтоогдож байгаа. Хоёрт, зээлийн материалын бүрдэлт дутуу. Гуравт, зээлийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг Г.Солтан гишүүн эхнэрийнхээ данс руу хийж, банкинд хүүлсэн байна. Ийм л буруу юм хийсэн дээ.

Б.Ундармаа гишүүний  хамаарал бүхий этгээдийн “Доктор мейк” ХХК-нд 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан байна. Гэтэл уг компани сонгон шалгаруулалтаас хасагдсан байхад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон ь Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4-р зүйлүүдийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахв хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэсэн юм. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу