УИХ-ЫН ЧУУЛГАН ХУРАЛДАЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

Урд шөнө Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн  УИХ-ын  Дэгийн тухай хууль болон дагалдах хууль өөрчлөлт оруулах буюу УИХ-ын гишүүдийн олонхын саналаар чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Энэхүү хуулийн төсөл нь УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд энэхүү нэмэлт өөрчлөлтөд УИХ-ын даргыг гишүүдийн олонх огцруулахыг дэмжсэн тохиолдолд УИХ-ын даргыг огцруулна гэж тусгажээ. Хууль санаачлагчийн илтгэлийн дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцууллаа. 

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 94,7 хувийн саналаар дэмжигдлээ. Ингээд хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

А.ТӨМӨР

АРДЧИЛАЛ.МН

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу