УИХ-ЫГ ТАРААХ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛАХ САМБАР БАЙРШУУЛАВ

Ардчилсан намын зүгээс УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай, ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төслийг танилцуулж, гишүүдийн гарын үсэгтэй самбарыг чуулганы үүдэнд байршуулж байгаа юм байна.  Тус тогтоолын төсөлд яг одоогоор АН-ын долоон гишүүн гарын үсгээ зурсан байна. Уг самбарыг гишүүдийн гуравны хоёр нь бүрдтэл байнгын байршуулах аж.

Ардчилсан намын Удирдлагын зөвлөл өнгөрсөн бямба гаригт /2019.01.05/  хуралдаж, УИХ, Засгийн газар, НИТХ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор энэхүү Улс төрийн шийдвэр гаргаcан.  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ "2016 оны ээлжит сонгуулиар УИХ-д 65 суудал авч дийлэнх олонхыг бүрдүүлсэн МАН өнгөрсөн гурван жилийн хугацаанд амлалт болон мөрийн хөтөлбөрөө ор тас умартан, төр удирдах чадваргүй болохоо хангалттай харууллаа. Төрийн бүхий л шатны албан тушаалыг 60 тэрбумын гэх сүлжээгээр арилжаалж, ЖДҮ сан гэх мэт иргэдэд шууд очих ёстой боломжийг хулгайлан зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн МАН-ын бизнес улс төрийн бүлэглэлийн зөрчилдөөн нь Монгол төрийг бүрэн мухардалд орууллаа.  Энэхүү үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийн, мухардлаас гарах гарцыг УИХ-ын ээлжит бус сонгууль яаралтай зарлан явуулж, нийт ард түмнээр эрх баригчдын үйл ажиллагааг зайлшгүй дүгнүүлэх шаардлагатай гэж үзэж  байна гэв.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу