УИХ-ЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГИЙН ХОРОО ДЭМЖЛЭЭ

Удтал гацсан УИХ-ын үйл ажиллагаа өнөөдрөөс эхлэн хөдөлгөөн орж эхэллээ. Учир нь өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хурлдаж Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.

Уг хуулийн төсөл гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг чөлөөлөх санал гаргасан тохиолдолд хэлэлцэн шийдвэрлэх тухай заалттай юм.

Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлж дууссаны дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.  

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу