“Google” компани шинэ бүтээгдэхүүн танилцууллаа

Технологийн салбарын тэргүүлэгч Google компани “Pixel” нэрийн гар утсаа албан ёсоор танилцууллаа. Уг шинэ бүтээгдэхүүн нь энгийн гар утас болон XL гэсэн хоёр хувилбартай.

Түүнчлэн USB-ээс хурдан цэнэглэх технологи, дүрстэй дуудлага хийх, "Google Asisstant" системийг дэмждэг гээд олон шинэлэг зүйлийг өөртөө багтаасан байна. Түүнчлэн 32GB болон 128GB гэсэн хоёр сонголттой, 4GB RAM-тай, Qualcomm-ын 821 процессортой, AMOLED дэлгэцтэй, арын хэсэгтээ хурууны хээ мэдрэгчтэй, үндсэн камер нь 12 мегапиксел, урд талын камер нь найман мегапиксел аж. Андройд үйлдлийн системийг хөгжүүлдгийн хувьд ийнхүү "Google" компани "Apple"-ийн iPhone-той өрсөлдөх бүтээгдэхүүнээ өөрсдөө загварчилж, хөгжүүлж буй юм байна. Учир нь "Google" одоо үйлдлийн систем, төхөөрөмж хоёроо аль алийг нь үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ.

Б.ЦОГ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу