“Хөх хот” ресторанаар үйлчлүүлсэн 12 хүн хоолны хордлогод оржээ

Баянгол дүүрэгт байрлах “Хөх хот” гэх хятад ресторанаар үйлчлүүлсэн 12 хүн хоолны хордлого авсан байна. Тодруулбал...

Энэ сарын 1-ний өдөр гэр бүлийн 20 гаруй хүн төрсөн өдөр тэмдэглэхээр тус ресторанаар үйлчлүүлжээ. Дээрх үйлчлүүлэгчдээс одоогийн байдлаар долоон хүн ХӨСҮТ-д хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа аж. Энэхүү хятад ресторан нь хятад мастер тогоочтой, караоке, шөнийн клубтэй, 150 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай хэмээн сурталчилдаг.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу