Шүд цайруулах ТАТАР ажиллагаа

Эрүүл сайхан шүдтэй болж, өөртөө итгэлтэй инээмсэглэхийг хүссэн хүн бүрт зориулсан шүдний чулуу арилгах шилдэг арга.

Хүний инээмсэглэлээр амны хөндийн эрүүл мэндийг харж болдог гэж ярьдаг. Тэр нь ч үнэний ортойл. Гэсэн хэдий ч бидний ихэнх нь энэ асуудлыг үл тоомсорлож, барагтай л анзаардаггүй. Иймээс өнөөдөр та бүхэнд шүдний шар өнгө, эвгүй харагдуулах чулуужилтыг энгийн хялбар аргаар арилгаж болох үр дүнтэй аргыг зөвлөх гэж байна.

Чулуу үүсэх - Урт удаан хугацааны турш шүдэнд үүсдэг ба наад зах нь 6 сарын дотор бий болдог. Эдгээр шохойжилт нь бичил биетний өсөлтөнд ашигтай орчинг бий болгон, амны хөндийн эрүүл мэндийг муутгадаг.

Шүдний чулуу болон муухай шар өнгөнөөс салах аргыг танилцуулъя.

Танд хэрэгтэй зүйлс:

  1.  Давс
  2.  Хүнсний сода
  3.  Ус
  4.  Устөрөгчийн хэт исэл
  5.  Шүдний сойз
  6.  Ам зайлагч

Алхам нэг
1/2 халбага давс, сода 2-ийг холин жигд хутгана, нэг халбага орчим болно. Уг холмигоороо шүдээ 30 секундын турш /шүдний сойзоор/ үрж угаана. Дараа нь амаа усаар зайлна. 
 

Хоёр дахь алхам
Ус 100 гр, устөрөгчийн хэт исэл 100 гр холино. Энэ холимогоор 1 минут амаа зайлж угаана.

Гурав дахь алхам
Сойз хүрч болох бүх гадаргууг сайтар үрж цэвэрлэнэ. Ялангуяа дотор талын хэсгүүдийг.
 

Дөрөв дэх алхам
Ам зайлагч, ангижруулагчаар амаа сайтар зайлна. Гэхдээ спиртний агууламжгүй ам зайлагч байх ёстой.


Энэ процедурыг та 7 хоногт нэг удаа хийж байгаарай. 2 сарын дараа таны шүдийг сүүдэртүүлээд байсан чулуунууд ямар ч ул мөргүй арилах ба таны шүдний өнгө сэргэж холливууд смайл хийлгэсэн мэт хумбан цагаан шүдтэй болох болно! Амжилт хүсье.

 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу