МАН-ЫН БАГА ХУРЛЫН ГИШҮҮД ХУРАЛДААНАА ХАЯН ГАРЧЭЭ

МАН-ын бага хурал тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Дөнгөж сая авсан мэдээллээр УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх нь зүйтэй гэсэн саналыг дэмжсүгэй гэсэн тогтоол гаргахаар төлөвлөж байсан ч бага хурлын ихэнх гишүүдийн эсэргүүцлээр тогтоолоо түр татсан байна. Мөн бага хурлын нилээн хэдэн гишүүн хуралдааныг хаян гарч явсан аж. 

Бага хурлын зарим гишүүдийг босон явсаны дараа намын дарга У.Хүрэлсүх: Удирдах зөвлөл хуралдья гэсэн санал гаргаж завсарлага авчээ. 

Энэ удаагийн хуралдаанаар Хяналтын Ерөнхий хорооны асуудал, Зохион байгуулалтын асуудал, Дүрмийн өөрчлөлт гэсэн гурван асуудлыг хэлэлцэх юм.

Хяналтын Ерөнхий хорооноос оруулж байгаа шийдвэрт намын зарим гишүүдийг намаас хасна гэсэн заалт байгаа гэсэн таамаг байсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэлэхдээ:

“Миний нэрийг Бага хурлын гишүүнээс хасах хүмүүсийн тоонд оруулсан гэх юм. Би дөнгөж сая Хяналтын ерөнхий хорооны дарга Н.Батбаатартай уулзлаа. Гурав дахь хэлэлцэх асуудал дээр хэдэн хүнийг Бага хурлын гишүүнээс хасахаар оруулна. Чиний нэр Бага хурлын гишүүнээс хасагдах хүмүүс тоонд багтсан гэж хэллээ. Энэ одоо юу болж байна аа. Нам гэдэг чинь нэг хүний хувийн компани биш. Үүнийг би М.Энхболд даргын үед ч хэлж байсан. Одоо бид Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргах гээд сууж байна. Нөхцөл байдлаа хар л даа" гэжээ.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу