Олны танилын онцлог постууд

Олны танилын онцлог постуудаас энэ удаагийн буландаа тоймлон хүргэж байна. Нийгэмд өрнөж буй үйл явдлыг олон өнцгөөс харж, өөрийн үзэл бодлоо фэйсбүүк хуудаснаа илэрхийлж буйгаа байр суурийг нэг дороос унших боломжтой юм. Ингээд онцлог постуудыг сонирхуулъя.

Дуучин С.Сэрчмаа фэйсбүүк хуудаснаа ихэвчлэн онигоо постолсон харагдав. Тэрбээр “Нэг хүүхэн такси бариад орж суунгуутаа "Хорооллын Номин" гэжээ. Тэгтэл жолооч залуу гайхсан янзтай харж байснаа толгой дохиод "5 шарын Бааска" гэжээ” хэмээн хошигножээ. Дуучин бүсгүй маань зуны халуун өдрүүдээс залхсан бололтой ухаалаг цаг агаар мэдэрдэг хувцастай болох хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

Боловсрол суваг телевизээр албан ёсны эрхтэйгээр гарч буй “Яг түүн шиг” шоуны оролцогч Э.Энхзол өнгөрсөн долоо хоногт алдарт дуучин “Christina Aguilera” дууриасан билээ. Харин дуучин бүсгүйд нүүр хувиргалт хийлгэсний дараагаар нүүрэндээ мэс засал хийлгэх бодол төрсөн бололтой.

Өнгөрсөн сарын 24-нд “Камертон” хамтлагийн 21 насны төрсөн өдөр тохиосон билээ. Тус хамтлагийнхан төрсөн өдрийн баяртаа зориулан шинэ цомог гаргах бөгөөд тус цомогтоо багтсан “Хүлээсийг минь тайл” хэмээх шинэхэн уран бүтээлээ гаргасан. Харин энэ удаа хамтлагийн ахлагч Д.Болдын 12 дахь цомгоо гаргах гэнэ.

Цахим сүлжээгээр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байдаг жүжигчин П.Шүүдэрцэцэг сүүлийн үед иогоор идэвхтэй хичээллэх болжээ. Тэрбээр фэйсбүүкийн найзууддаа хандан өөртөө цаг гаргахыг уриалж байна.

Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн наадам, дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт маань мэргэжлийн боксын рингэн дэх зургаа дахь тулаанаа энэ сарын 15-нд АНУ-ын Миссиссиппи мужийн Туника хотын Horseshoe Tunica Hotel& Casino –д хийх гэж байгаа ажээ.

“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ “Яг түүн шиг” шоуны шилдгийн шилдэг оролцогчийн төлөө өрсөлдөж байгаа билээ. Түүний зургийг хамтлагийнхан нь их л сонирхон харж байгаа зургаа постолжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу