ХХААХҮ-ИЙН САЙДЫГ ТОМИЛОХ АСУУДЛЫГ ХОЙШЛУУЛЛАА

Яг одоо УИХ-ын чуулган хуралдаж байна. Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч тус асуудлыг хойшлууллаа.

Учир нь УИХ-ын зарим гишүүд чуулганы хуралдааныг "бойкот"-лож байгаа юм. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон зарим сайд нар чуулганы танхимд орж ирсэнгүй.

Тиймээс гишүүдийн зүгээс ХХААХҮ-ийн сайдын томилгоог хэлэлцэх асуудлыг хойшлуулах горимын санал гаргалаа. Улмаар уг саналаар санал хураахад гишүүдийн 52.6 хувийн саналаар дэмжигдэж, ХХААХҮ-ийн сайдын томилгоог хойшлууллаа. 

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу