УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН ХУВЬЦАА ХАМГИЙН ИХ УНАЛТТАЙ БАЙВ

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 222,921,785 төгрөгийн үнийн дүн бүхий 2,338,357 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөв.

Тодруулбал, 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байв. Үүнээс  "Жинст-Увс" ХК-ийн JIV хувьцаа 14.77 хувиар, "Хөвсгөл Алтан Дуулга" ХК-ийн ADU хувьцаа 5.37 хувиар хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Орхондалай" ХК-ийн ORD хувьцаа 12.5 хувиар, "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн UID хувьцаа 5.3 хувиар хамгийн их уналттай байв. Энэ өдөр "TOP 20" индекс 0.44 хувиар өсч 19581.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,308,319,757,122.13 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.  

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу